GPS системийн тусламж блог

GPS Хяналтын системийн хэрэглэгчидэд зориулсан тусламж блог

BTGT Mercury татаж суулгах заавар

2017-11-06 09:40:35

 

Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

BTGT tracker програмын заавар

2015-03-29 17:54:35

Энэхүү програм нь таны гар утасны байршилыг интернэтээр дамжуулан хяналтын системд оруулах програм хангамж. 

 

1. GPS сүлжээний тэмдэг байнга асаалттай байх ёстой.

 

2. Програм асаасан үед энэ тэмдэг гарна.

 

3. програмын хувилбарын тоо. GooglePlay store -оос update татах бүрд нэмэгдэнэ хэрэв таны програм хуучин хувилбар байвал програмаа шинэчилнэ үү.

 

4. Энэ хэсэгт товч мэдээлэл гарч байна. /сүлжээ хэвийн байна, сүлжээ ажиллахгүй байна гм./

 

5. Програмыг асаах / унтраах товч.

 

6. Таны бүртгэлийн мэдээлэл

 

7. Интернэт болон GPS холболт байгаа эсэхыг шалгах хэсэг.

 

8. GPS  сүлжээгээр тодорхойлсон мэдээлэлүүд.

 

9. Газрын зураг дээр өөрийн явсан замаа харах хэсэг.

 

10. програмын тохиргоог шалгах хэсэг.

 

Тохиргоо хэсэг :

56

Ангилал : BTGT tracker | Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

BTGT navigator програм ашиглах заавар

2015-03-29 14:46:22

btgt navigatorBTGT navigator 

Та аялал зугаалгаар их явдаг уу?

Зам мэдэхгүйн хүндрэл гарч л байсан л байх.

Харин одоо хаана ч төөрөхөөргүй, тойрохгүй боллоо.

BTGT navigator зам заагч уг програм нь ашиглахад хялбар бөгөөд танд Android системийн ухаалаг гар утас байхад л хангалттай. 

 

  

Эхний хэсэг газрын зураг--- Уг хэсэгт таны байгаа газрыг харуулах болно. Хэрэв та уг програмыг ашигладаг өөр хүмүүстэй хамт замд явж байгаа тохиолдолд бусад хүмүүсийн байршил ч мөн танд харагдах болно.

Тэмдэглэгдсэн цэг дээр дархад таны байршилаас тухайн цэг хүртэл зайг тооцох гаргана.

2 хуруугаа ашиглан газрыг зургийг холдуулах, ойртуулах, налуу болгож болно.

 

Байршлууд---тэмдэглэгдсэн газруудын нэрс, шинээр ирсэн газраа бүртгэж болно. [Сэргээх]товч дээр дарж мэдээллийг татаж авна.

 

Замууд---Манай системд уридчилан оруулсан замыг сүлжээг татаж авах бол [Сэргээх]товч дээр дарж мэдээллийг татаж авна. Замын зурагууд гарын зураг дээр зураасаар харагдана. арын чагтийг арилгахад газрын зурагт харагдахгүй болно.

 

 * Удахгүй нэмэгдэх боломжууд :

  • Өөрийн явсан замаа бичиж хадгалах
  • Замын бичлэгээ бусад хэрэглэгч руу илгээнэ / хүлээж авна.
  • Замын дагуу явж байгаа эсэхыг дуу хоолойгоор сануулна.

 

Цэг хадгалах ---Шинээр цэг хадгалхад ашиглана. Таны өөрийн байршил эсвэл тухайн цэгийн координатыг хадгалж болно.

Нэр, тайлбар өгч хадгалсаны дараа тухайн цэг газрын зураг дээр хадгалагдана. нийт хадгалсан цэгүүдээ интернэтэд хадгалахыг хүсвэл  товчыг дарна.

 

 * Удахгүй нэмэгдэх боломжууд :

  • Өөрийн байршил / тэмдэглэсэн байршилаа бусад хэрэглэгч руу илгээнэ / хүлээж авна.

[програмын бусад хэсгүүдийн тайлбарыг дараа оруулна.]

Ангилал : BTGT navigator | Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Үндсэн цонх

2014-02-03 10:34:25

Үндсэн цэс :
  • Машинууд : програмд шинээр машин нэмэх, өмнө бүртгэгдсэн машинуудын мэдээллийг засварлах.
  • Цэгүүд : Газрын зураг дээр цэгүүд тэмлэглэх, өмнө тэмдэглэгдсэн цэгүүдийн мэдээллийг засварлана.
  • Зам : Машинуудын явах замын бүртгэл
  • Талбай : Талбайн мэдээлэлийг бүртгэх засварлах.
  • Харилцагч : Харилцагч дэлгүүр худалдааны цэгүүдийн бүртгэл
  • Хэрэглэгч : Програмд шинэ хэрэглэгч нэмэх, өмнөх хэрэглэгчидийн мэдээллийг засварлах үйлдэл хийнэ.
  • Гарах : Програмаас гарна.
Машинууд :
  • Машинуудын өнөөдөр явсан зам, одоогийн хурдыг харуулна.
  • Тухайн мөр дээр дарвал машиныг дэлгэцний төв хэсэгт харуулна.
  • Урд талын чагтыг арилгавал газрын зураг дээрээс машины тэмдэглэлийг арилгана.
  • 1 цагаас дээш хугацаанд сүлжээ бариагүй бол цэнхэр өнгөөр харагдана.
  • Бүгдийг харах : бүх машинуудыг дэлгэцэнд харуулна.
  • Сонгосоныг дагах : тухайн сонгосон машиныг дэлгэцний төвд тогтмол харуулна.
Талбайн мэдээлэл :
  • Талбай бүрт хэдэн машин байгааг харуулна
  • Тухайн мөр дээр дарвал талбайн зургийг газрын зургын төвд харуулна.
Төлөвийн мэдээлэл:
  • Мэдээлэл : Сонгосон машины улсын дугаар, жолоочийн нэр, утас, өнөөдөр явсан зам, сүүлд зогссон хугацаа, явж буй чиглэл, сүүлд мэдээлэл илгээсэн огноог харуулна.
  • Түлш зарцуулалт : Түлшний савны мэдээллийг харуулна.
  • Түүх харах : Сонгосон машины явсан замын түүхийг өгөгдсөн хугацаагаар харуулна.
  • Зай хэмжих : Газрын зураг дээр цэгүүдийн хоорондох зайг хэмжинэ.
  • Нэмэлт : Газрын зураг дарсан цэгийн координатыг нэр өгч хадгалана.
 
Газрын зураг :
Газрын зураг дээр автоманы явж буй чиглэл, улсын дугаар харагдана. Хажуу хэсэгт байрлах  (+ -) дээр дарж харагдах өндөрийг тохируулна.
Хулгананы зүүн товчлуур дээр дарч чирвэл тухайн чигт гарзын зураг зөөгдөнө.

 

Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ангилал, таних тэмдэг

2014-01-28 21:54:36

Автомашинуудыг ангилал тус бүрээр өнгө ялган харуулах боломжтой. Ангилалын тохиргоог машинууд цэсрүү орж ангилал хэсэгт хийнэ.

 

 

 

 

Жагсаалт дээр улаан өнгөтэй харагдаж байвал тухай төхөөрөмжөөс 48 цагийн дотор мэдээлэл ирээгүй.

Жагсаалт дээр хөх өнгөөр харагдаж мөн урд тэмдэг нь [баттерэй]  зааж байвал тухайн төхөөрөмж тогноос салсан байна.

Жагсаалт дээр хөх өнгөөр харагдаж мөн урд тэмдэг нь [сүлжээ]  зааж байвал тухайн төхөөрөмжөөс мэдээлэл ирэхгүй 1-47 цаг болсон байна.

Жагсаалт дээр хар өнгөөр харагдаж мөн урд тэмдэг нь [сүлжээ]  зааж байвал төхөөрөмж хэвийн ажиллаж байна.

 

 

Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хэрэглэгчийн бүртгэл тохиргоо

2014-01-28 21:36:43

Хэрэглэгч бүр өөр өөр машин хянах байдлаар зохицуулалт хийх боломжтой.

хянах машинуудын урдах чагтыг тэмдэглээд хадгална.

 

Програмын хэсгүүдэд хандах эрхийн зохицуулалтыг  хааттай, зөвхөн унших, засварлах утсгах гэсэн байдлаар тохируулна.

 

Нэвтрэх эрхтэй - Энэ чагтыг тэмдэглэсэн хэрэглэгч програмд нэвтрэх эрхтэй болно.

 

Засвар үйлчилгээний бүртгэл оруулах.

2014-01-28 21:02:33

Машинууд - цэсрүү орж  зурагтай товчлуур дээр дарна.

Бүртгэл нэмэх - рүү орж шинээр засвар үйлчилгээний мэдээлэл оруулна.

Ангилалын бүртгэл- рүү орж  засвар үйлчилгээний ангилалуудыг оруулна.

Ангилал : Засварын бүртгэл | Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

"Цэг илгээгч" ашиглах заавар

2013-02-02 21:11:06

Цэг илгээгч


1. Програмыг ажиллуулахдаа 'цэг илгээгч' гэсэн дээр дарна.

2. Эхлэх товч дээр дарж байршилийг илгээж эхлэнэ.

3. GPS нээлттэй байх хэрэглэй.

Notification  дээр Цэг илгээгч ажиллаж эхэллээ гэсэн санамж гарна.

4. Зогсоох дээр дарвал програм зогсоно.

Ангилал : BTGT tracker | Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Машины явсан замын тайлан гаргах заавар.

2011-09-29 02:54:00

 Програмын тайлан цэсрүү ороод ---> [ Замын тайлан ] рүү орно.

Товчнуудын тайлбар :

Харах - Сонгосон хугацааны тайланг шууд харуулна.

MS Excel - Сонгосон хугацааны тайланг MS excel програмруу хөврүүлж харуулна.

Google Earth KML - Google Earth програмруу татаж харуулна.

1 - Өдөр шөнийг харуулна.- 

2 - Тохируулах цонх дуудна.

3 - UTC гэсэн сонголтыг хийнэ.

4 - Машины хөдөлгөөнийг гүйлгэж харах хурдыг тохируулна.

5 - Тоглуулах товч.

Нийтэлсэн : Ganaa | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй